Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Байгаль орчин экологи
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
Тарвагатайн нуруу
2013/07/05
Архангай аймгийн Цахир, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай, Их Уул сумдын нутаг дэвсгэрт оршдог. Хангайн нурууны төв хэсгийн байгалийг онцлогийг төлөөлсөн. Монголын хамгийн том Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарын муж болох бөгөөд эмчилгээний чанартай рашааны нөөц ихтэй тул 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.
дэлгэрэнгүй
Отгонтэнгэр уул
2013/07/05
Отгонтэнгэр уул
Шийдвэрийн дугаар: 1995 оны 110 тоот зарлиг
Ерөнхийлөгчийн нэр: П.Очирбат
Тахилга үйлдсэн он: 1995, 1999, 2003, 2007 он
1992 онд  Отгон, Алдархаан сумын 95510 гa тaлбaйг Улсын бaгa хурлын 11 дүгээр тогтоолоор улсын тусгaй хaмгaaлaлтaнд aвч, 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.
Отгонтэнгэрийн ДЦГ нь Зaвхaн aймгийн төвөөс зүүн тийш 45 км-т нийт 95510 гa тaлбaйг эзлэн оршино. Улaaнбaaтaр хотоос 1000 км aлслaгдсaн. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь далайн төвшнөөс дээш 4021м өндөрт Завхан голын баруун гарын цутгал, Буянт голоос баруун тийш зүүн уртрагын 97033`, хойд өргөргийн 47036`-д оршдог. Уулын оргилын мөнх цастай хэсэг нь далайн төвшнөөс дээш 3752 м-с эхлэн дээшилдэг бөгөөд 13 орчим км ам дөрвөлжин талбай эзэлнэ.дэлгэрэнгүй
Тусгай хамгаалалттай газарууд аймгаар
2013/07/05
Тусгай хамгаалалттай газар нутаг Архангайд 7, Баян-Өлгийд 6, Баянхонгорт 2, Булганд 9, Говь-Алтайд 7, Дорноговьд 3, Дорнод 7, Дундговь 2, Завхан 3, Өвөрхангай 3, Өмнөговь 2, Сүхбаатарт 2, Сэлэнгэд 2, Төв 4, Увс 9, Улаанбаатар 3, Ховд 10, Хөвсгөл 10, Хэнтий аймагт7 байдаг.
дэлгэрэнгүй
Тусгай хамгаалалттай газарууд зориулалтаар
2013/07/05
Тусгай хамгаалалттай газар нутагуудад байгалийн нөөцөд авсан 20, экологийн тэнцвэр хадгалах 10, дархан цаазат 22, дурсгалт 6, түүх соёлын 12, үндэсний цогцолборт 26 газарууд багтдаг.дэлгэрэнгүй
Тусгай хамгаалалттай газарууд нэрийн дарааллаар
2013/07/05
Тусгай хамгаалалттай газар нутагуудад байгалийн нөөцөд авсан 20, экологийн тэнцвэр хадгалах 10, дархан цаазат 22, дурсгалт 6, түүх соёлын 12, үндэсний цогцолборт 26 газарууд багтдаг.
дэлгэрэнгүй
Байгалийн их эрчим хүчинд эмбрийдсэн сэтгэлийн дуулал
2013/07/04
Эх болсон байгаль дэлхийн уул ус, өвс ургамал, тэнгэр, од эрхэс болгон өөр өөрсдийн шидэт эрчим хүчийг сацруулж тэрхүү сацран тархсан их эрчим хүчний олонлог болсон гэрэлт тойрог дунд хүмүүн бидний амьдрал эгшин эгшнээ хувиран өөрчлөгдөх ертөнц авхайн эгэлгүй хуулид захирагдан хөвөрдөг учиртай.
Манай Монголчууд нэн эртнээсээ байгаль дэлхийгээ шүтэн дээдэлж ирсэн эцэг өвгөдийн сайхан уламжлалтай билээ. Тэнгэр хурмаст, уул усаа аргадан тахидаг тахилгын зан үйл нь өнөө хэр үе
дамжин уламжлагдсаар ирсэн хэдий ч төрийн буулга, цагийн яваад мартагдан гээгдсэн нь үлэмж их ээ.
Учир юун хэмээвээс өнөө цагийн бид байгаль дэлхийгээ шид увидас, өглөг буяныг үл мэдэн үлхийн сэхүүрсний улмаас өчүүхэн биеийн хоромхон жаргалын төлөө олз ашиг, ан амьтан үлэмж ихээр шамшигдан хорогдож төрөлх үзэмжээ гээж буйд оршино.
Ийнхүү олз ашгийг бядан хайгч хулгайн анчид, хайрлаж гамнахыг мэддэггүй хулгайн мод бэлдэгчид, төр засгийн хазгай бодлогын муу үрээр бий болсон энэ олон алтны уурхай зэргээс болж гол мөрөн
ширгэж, булаг ус татран ан амьтад дайжин эх орон минь цөлжиж эхлээд байгаа нь хэн бүхний нүднээ илхэн буй. Энэ бүх муу муухай зүйл байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцдаг Монгол уламжлалаа умартан гээсэнтэй салшгүй холбоотой болох нь маргаангүй.
Тэгвэл тэр сайхан уламжлалыг нэхэн сануулж ой тойнд ортол уран яруу, гүн дэлгэрэнгүй бичсэн нэгэн сайхан найраглалд байгаль дэлхийн хишиг болсон ан амьтныг агнахдаа тусгай дагаж мөрдөх,
ямархан их дэг жаяг, ёс горимтой байсныг

Харсан болгоноо алж устгадаггүй
Хайрлаж дээдэлдэг монгол ёстой
Дайрч, үргээж, хөөж айлгадаггүй
Даллаж дуудах ангийн жамтай

гэснээр үзэмжит байгалийг цогцлоон бүрдүүлэгч ан амьтныг  агнахдаа гүй бишрэлт сэтгэлийг одуулан айлгаж үргээлгүй аргадан дуудаж агнадаг, агнахдаа өсвөр залуу болон үр төлтэйг нь агнахаас эрс татгалзаж хөгшин  хөвөө, нас хэлбийснийг хүртдэг уламжлалыг яруу сайхнаар нээн өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр
2013/07/04
Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага
Сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн хандлага, манай орны хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах явдал өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна.
Монгол Улсын Засгийн газар байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлан ашиглах замаар, юуны өмнө эрчим хүчээр бүрэн хангагдаагүй байгаа хөдөөгийн айл өрх, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбогдоход ихээхэн хөрөнгө зардал шаардагддаг сум, суурин газрын цахилгаан хангамжийг сайжруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад ихээхэн ач холбогдол өгч байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Мянганы хөгжлийн зорилт, Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратеги /2002-2010 он/ зэрэг төрийн бодлогын баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь манай улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэхээр онцлон заасан билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Тэнгэрийн хүүгийн шүлэглэлт өчил
2013/07/04
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би                 
                                    Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?” шүлгээс

Тэнгэр газартаа сүслэн залбирч, байгаль эхдээ хамгийн ойр, энэрэнгүй хандаж, эевэргүү амьдардаг ард түмэн бол Монголчууд юм.
Монголчууд адуу малаа маллан аж төрлөө дэгжээх, жаргал зовлонгоо эдлэх ёсон бүхнээ тэнгэр, лусаас хамааралтайд үздэг. Монгол хүнд тэнгэр унших эрдэм гэж нэгэн гайхам увидас бий. Судар номд ч тэр бүр бичигдээгүй тэнгэр унших эрдмийг Монгол хүн өвөг дээдсээсээ л өвлөн авсан юм. Мөн ч тэгээд заримыг нь тэнгэр өөрөө хэлж өгнө. Тэнгэрийн “хэлийг” хүн бүр өөрийн хирээр л сурсан. “Тэнгэр гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” хэмээн Монголын эзэнт гүрний их хаан Мөнх (1208-1259) нэгэнтээ айлджээ.
Нүүдэлчин малчин ардууд тэнгэрийн эевэргүү жирийн ааш авирыг  танин мэдэж маргааш нөгөөдөр болох салхи шуурга, үер усыг зөгнөн тааж мал сүргээ тэнгэрийн үзэгдлээс аварч чаддаг бол тэнгэрийн  хэлийг төгс мэдэрч, хувь заяаны өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагтай холбон хүмүүн бидэнд хэлж өгдөг хүмүүс бол бөө зайран нар юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Хүлэмж, хүлэмжид ногоо тариалах
2013/07/04

Хүлэмжийг хэлбэр хийцийн хувьд майхан, бас бөмбөгөр дээвэр бүхий босоо ханатай (1.5, 1.6 зураг), дугуй хэлбэртэй, барилгын хана, мөргөцөг ашиглаж хийсэн  (1.7 зураг) газар ухаж барьсан гэж ангилж болно. Эдгээр төрлийн аль нь ч манай орны нөхцөлд тохиромжтой бөгөөд хүлэмж нэг бүр өглөөнөөс орой хүртэл нар тусч байх бололцоотой, гэрэл дулаан нэвтэрч, харин дулаанаа бага алддаг байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг унших
Боловсролын хөгжлийн гадаад орчин
2013/07/04
Луухүүгийн Жамц, Гомбосүрэнгийн Даваахүү   
Товч утга
Боловсролын хөгжлийн гадаад орчинд, байгаль экологийн тэнцвэр байдлыг хангах эерэг сөрөг үр дагаврын талаар энд өгүүлэв.

Боловсрол нь өргөн утгаараа нийгмийн дэд тогтолцоо учир түүний оршин тогтнох, хөгжиж дэвших нь гадаад орчноос шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, боловсролын хөгжлийн гадаад орчинд газарзүйн байршил нутаг дэвсгэр байгаль цаг уурын болон хүн амын генетик, физиологийн үзүүлэлт зэргийг багтаасан цогц хүчин зүйл [1] учраас эерэг сөрөг талыг харгалзаж үзэх нь чухал болно.
Нутаг оронд хур бороо хомсдож, ургах ургамал нь голдуу шарилж болсноос мал идэх өвсгүй болохнээ гэж малчид ярьж байна. Өнөөдөр манай орны нутаг дэвсгэрийн хэмжээнд гол горхи ширгэж нуур цөөрмийн ус багасаж байгаа нь бидний нүдний өмнө илхэнээ харагдаж байгаа билээ. Тэгвэл үүний цаана эх дэлхий байгаль орчноо хамгаалах асуудлыг орхигдуулсан үйл ажиллагааны хор уршиг нуугдаж байна. Хүмүүний ертөнцөд сайн сайхан амьдрахын төлөө байгаль дэлхийн нөөц баялагийг зөв зохистой хэрэглэж ирсэн түүхтэй билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар байгаль орчинтой зүй бус харьцсанаас болж экологийн тэнцвэрт байдал алдагдсаар байна. Энд  баримтуудаас иш татаж үзье.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats