Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Байгаль ба хүн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Байгалийн их эрчим хүчинд эмбрийдсэн сэтгэлийн дуулал
2013/07/04
Эх болсон байгаль дэлхийн уул ус, өвс ургамал, тэнгэр, од эрхэс болгон өөр өөрсдийн шидэт эрчим хүчийг сацруулж тэрхүү сацран тархсан их эрчим хүчний олонлог болсон гэрэлт тойрог дунд хүмүүн бидний амьдрал эгшин эгшнээ хувиран өөрчлөгдөх ертөнц авхайн эгэлгүй хуулид захирагдан хөвөрдөг учиртай.
Манай Монголчууд нэн эртнээсээ байгаль дэлхийгээ шүтэн дээдэлж ирсэн эцэг өвгөдийн сайхан уламжлалтай билээ. Тэнгэр хурмаст, уул усаа аргадан тахидаг тахилгын зан үйл нь өнөө хэр үе
дамжин уламжлагдсаар ирсэн хэдий ч төрийн буулга, цагийн яваад мартагдан гээгдсэн нь үлэмж их ээ.
Учир юун хэмээвээс өнөө цагийн бид байгаль дэлхийгээ шид увидас, өглөг буяныг үл мэдэн үлхийн сэхүүрсний улмаас өчүүхэн биеийн хоромхон жаргалын төлөө олз ашиг, ан амьтан үлэмж ихээр шамшигдан хорогдож төрөлх үзэмжээ гээж буйд оршино.
Ийнхүү олз ашгийг бядан хайгч хулгайн анчид, хайрлаж гамнахыг мэддэггүй хулгайн мод бэлдэгчид, төр засгийн хазгай бодлогын муу үрээр бий болсон энэ олон алтны уурхай зэргээс болж гол мөрөн
ширгэж, булаг ус татран ан амьтад дайжин эх орон минь цөлжиж эхлээд байгаа нь хэн бүхний нүднээ илхэн буй. Энэ бүх муу муухай зүйл байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцдаг Монгол уламжлалаа умартан гээсэнтэй салшгүй холбоотой болох нь маргаангүй.
Тэгвэл тэр сайхан уламжлалыг нэхэн сануулж ой тойнд ортол уран яруу, гүн дэлгэрэнгүй бичсэн нэгэн сайхан найраглалд байгаль дэлхийн хишиг болсон ан амьтныг агнахдаа тусгай дагаж мөрдөх,
ямархан их дэг жаяг, ёс горимтой байсныг

Харсан болгоноо алж устгадаггүй
Хайрлаж дээдэлдэг монгол ёстой
Дайрч, үргээж, хөөж айлгадаггүй
Даллаж дуудах ангийн жамтай

гэснээр үзэмжит байгалийг цогцлоон бүрдүүлэгч ан амьтныг  агнахдаа гүй бишрэлт сэтгэлийг одуулан айлгаж үргээлгүй аргадан дуудаж агнадаг, агнахдаа өсвөр залуу болон үр төлтэйг нь агнахаас эрс татгалзаж хөгшин  хөвөө, нас хэлбийснийг хүртдэг уламжлалыг яруу сайхнаар нээн өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Хүлэмж, хүлэмжид ногоо тариалах
2013/07/04

Хүлэмжийг хэлбэр хийцийн хувьд майхан, бас бөмбөгөр дээвэр бүхий босоо ханатай (1.5, 1.6 зураг), дугуй хэлбэртэй, барилгын хана, мөргөцөг ашиглаж хийсэн  (1.7 зураг) газар ухаж барьсан гэж ангилж болно. Эдгээр төрлийн аль нь ч манай орны нөхцөлд тохиромжтой бөгөөд хүлэмж нэг бүр өглөөнөөс орой хүртэл нар тусч байх бололцоотой, гэрэл дулаан нэвтэрч, харин дулаанаа бага алддаг байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг унших
Боловсролын хөгжлийн гадаад орчин
2013/07/04
Луухүүгийн Жамц, Гомбосүрэнгийн Даваахүү   
Товч утга
Боловсролын хөгжлийн гадаад орчинд, байгаль экологийн тэнцвэр байдлыг хангах эерэг сөрөг үр дагаврын талаар энд өгүүлэв.

Боловсрол нь өргөн утгаараа нийгмийн дэд тогтолцоо учир түүний оршин тогтнох, хөгжиж дэвших нь гадаад орчноос шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, боловсролын хөгжлийн гадаад орчинд газарзүйн байршил нутаг дэвсгэр байгаль цаг уурын болон хүн амын генетик, физиологийн үзүүлэлт зэргийг багтаасан цогц хүчин зүйл [1] учраас эерэг сөрөг талыг харгалзаж үзэх нь чухал болно.
Нутаг оронд хур бороо хомсдож, ургах ургамал нь голдуу шарилж болсноос мал идэх өвсгүй болохнээ гэж малчид ярьж байна. Өнөөдөр манай орны нутаг дэвсгэрийн хэмжээнд гол горхи ширгэж нуур цөөрмийн ус багасаж байгаа нь бидний нүдний өмнө илхэнээ харагдаж байгаа билээ. Тэгвэл үүний цаана эх дэлхий байгаль орчноо хамгаалах асуудлыг орхигдуулсан үйл ажиллагааны хор уршиг нуугдаж байна. Хүмүүний ертөнцөд сайн сайхан амьдрахын төлөө байгаль дэлхийн нөөц баялагийг зөв зохистой хэрэглэж ирсэн түүхтэй билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар байгаль орчинтой зүй бус харьцсанаас болж экологийн тэнцвэрт байдал алдагдсаар байна. Энд  баримтуудаас иш татаж үзье.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Асуудал шийдвэрлэхэд чиглэсэн асуудал дэвшүүлэх, сэдэл төрүүлэх аргын тухай
2013/07/04
СЭДЭЛ ТӨРҮҮЛЭХ ГЭЖ....
    Байгаль шинжлэлийн хичээлийн судлагдахууны онцлог нь “ЯАГААД, ЯМАР УЧРААС?” аль эсвэл “ТУРШИЖ ҮЗМЭЭР БАЙНА” гэсэн бодит мэдрэмжийг төрүүлэхээс эхэлдэг. Иймээс сурагчдын сурах үйл ажиллагаанд чиглэсэн сурах эрмэлзлэлийг улам нэмэгдүүлсэн  сонирхолтой сэдэл төрүүлэхийн тулд “хичээлийн хэрэглэгдэхүүн” болон “бодит туршилт”-ийг багш нар цаг зав гарган урьдчилан бэлтгэж, тухайн хичээл дээр сорил туршилт хийх аргаар сурагчдын үйл ажиллагааг улам тодорхой болгон, сорил туршилтын үед сурагчдын анхаарлыг өрнүүлж, асуудал дэвшүүлэн, үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд сонирхолтой сэдэл төрүүлэх нь тус судлагдахууны заах аргын өвөрмөц шинж чанар юм.
→ жишээлбэл: Ямар нэгэн төрлийн харагдах байдал нь бүгдийн сонирхлыг ихээр татмаар үрийг сурагчдад үзүүлээд “Хүүхдүүдээ энэ үр яагаад ийм сонин хэлбэртэй байгаа юм бол? Та нар юу гэж бодож байна” гэсэн асуулт тавиад сурагчдад бодох хугацаа өгч бодож дууссаных нь дараа “Одоо бүгдээрээ энэ үрийн хэлбэр яагаад ийм өвөрмөц төрхтэй байгааг сургуулийнхаа цэцэрлэгт очиж , хамтдаа туршиж үзэцгээе” гэж хэлэх  зэргээр сурагчдын сонирхлыг татах, сорил туршилт хийхийн өмнө зөв  сэдэл төрүүлэх арга юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Чацаргана
2013/07/04
Бүх төрлийн жимс, жимсгэний дотроос манай орны байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн зохицсон, жимснийхээ найрлагад С, А, К, Е,B,В9,Р зэрэг витамин, тос биологийн идэвхит бодис агуулдаг чацаргана нь хүнсний болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд мөн.
Тэрээр манай орны нутгийн баруун хойт хэсэгт байрлах томоохон голын хөвөө дагаж зэрлэг байдлаар ургадаг бөгөөд түүнийг эрт дээр үеэс нутгийн хүмүүс эмчилгээ, хүнсний чиглэлээр ашиглаж иржээ.
1965 онд Алтайн хязгаараас Б.Лааган, Б.Бат-Очир нар таримал чацарганы хэд хэдэн сортын суулгац авчирч, мөн монгол орны байгалийн чацарганы сонгомол дүрсүүдийг цуглуулж Улаангомын ХАА-н нэгдсэн туршлага станцын талбайд тариалснаар түүний таримал цэцэрлэг байгуулах ажил эхэлж одоо Увс, Ховд, Завхан, Сэлэнгэ, Говь-Алтай, Хэнтий, Дорнод, Баянхонгор, Төв аймгийн нутгийн хэд хэдэн цэгт амжилттай ургаж жил бүр арвин ургац өгч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Ахуйн амьдралтай холбогдсон үг хэллэг
2013/07/04
Хүүхэд бол нийгмийн нэгэн гишүүн “бяцхан хүн“ болохынхоо хувьд амьдралд өөрийн хэр хэмжээгээр маш идэвхтэй оролцож, энэ хэр өөрт нь учир утга нь үл ойлгогдох олон зүйл юмны тухай  мэдэхийг байнга хичээж, гэнэн оюун ухаандаа элдвийг бодож, тунгааж явдаг онцлогтой. үүний нэг илрэл нь бага насны хүүхэд худлаа ярих явдал бөгөөд энэ бол худалч болохын цондон бус ерөөс тэр юмны тухайд ойлгосон бяцхан хүний сэтгэцийн хэмжээ нь тэр юм. Ийнхүү худал хэлэхдээ хүүхэд тухайн үзэгдэл юмыг байгаа байдлаас нь өсгөж дэвэргэн, сайн сайхнаар төсөөлөн ярьдаг нь үүний баталгаа мөн. Хүүхдийн энэ зан төрхийн нэгэн илрэл нь ахуй амьдралын элдэв үзэгдлүүдийн талаарх бодол саналаа шүлэглэн илэрхийлдэг арга болно. Амьдралд ийм тохиолдол маш олон байдгийг бид ахуй амьдралтай холбогдсон үг хэллэг хэмээн авч үзэж  байгаа юм.
Судлаачдын дүгнэлт болон өөрсдийн цуглуулсан материал зэрэгт тулгуурлан энэ чиглэлийн үг хэллэгийг хандах үг, дайралцаан, мэтгэлцээн гэсэн ангилалд хуваан авч үзэж болохоор байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Эх байгаль эвдэгдэх тусам эрүүл мэнд ихээр хохирно
2013/07/04
    Хүн төрөлхтөнд тулгарч буй аюулын нэг нь аж үйлдвэр хөгжихийг дагалдан хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан нүүрстөрөгчийн давхар исэл, метан азотын давхар исэл агаар мандалд тархсанаас агаарын элементүүдийн тэнцвэрт байдал алдагдан, цаг агаарын хэт дулаарал, усны хомсдол, амьд амьтан, бодисын оршин тогтнох хэв байдал алдагдаж, өвчлөл ихсэх гээд олон сөрөг үзэгдэл шил шилээ даган урган гарч байна. Жишээ нь: Дэлхийн тариалангийн 30- 40% нь үржил шим нь муудан дахин сэргэх чадамжаа алдаж, дэлхийн хэмжээнд жилд арван гурван сая га газар жагсаалаас гарч байна. Африкийн Калицов уулын мөс 80%-иар хайлж, Ази, Африк тивийн гол мөрөнгийн эх болсон Гималай нурууны мөс их хэмжээгээр хайлж байгаа нь далай, тэнгисийг түшин амьдарч байгаа арав гаруй том хотын хувь заяанд нөлөөлж, ямар нэгэн хэмжээнд хохирол гарз гарахыг үгүйсгэхийн аргагүй. Мөн Австрали улсын тариалангийн газрын хагас хувь нь усгүй болж цөлжсөн гэдэг. Эдгээр байгалийн тэнцвэр алдагдал нь мөн л хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас хамааралтай.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
ХЭН ЯМАР ЦАЙ УУХ ВЭ?
2013/07/04
    Цай гэдэг хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглээний унд болох бөгөөд бие махбодын хэрэгцээний шингэнийг нөхөж байдаг гол эх сурвалж юм. Байгаль дэлхийн 70% нь далай тэнгис уснаас бүтсэн байдаг бол, байгаль дэлхийг түшиглэн бүтсэн хүний бие махбодын  70% нь мөн шингэнээс бүтсэн байдаг. Энэ  харьцаа бол эрүүл амьдран оршхуйн үндсэн нэг нөхцөл юм. Биеийн шингэнд бага л өөрчлөлт ороход амьд бодисын төрөлх зохицуулах чадвар ажиллаж аяндаа цангах мэдрэмж ирж цай унд уун биеийн шингэнээ тэнцүүлж байдаг

 Дэлгэрэнгүй мэдээллийг унших.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats