Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Тарвагатайн нуруу
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Тарвагатайн нуруу
Архангай аймгийн Цахир, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай, Их Уул сумдын нутаг дэвсгэрт оршдог. Хангайн нурууны төв хэсгийн байгалийг онцлогийг төлөөлсөн. Монголын хамгийн том Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарын муж болох бөгөөд эмчилгээний чанартай рашааны нөөц ихтэй тул 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Идэр Тэрхийн голын хооронд сунаж оршихдоо гүн хөндий, эгц цавчим хажуу бүхий 2567-3226 метр өргөгдсөн уулстай. Зарим жилүүдэд цас хайлдаггүй. Хангайн өндөр уулын чийглэг сэрүүн мужид багтдаг. Асга чулуугаар хучигдсан усны хагалбар уулс, эгц хажуутай гүн хавцал, галт уул, мөстлөгийн гаралтай хотгор гүдгэр түгээмэл байдаг. Хар анаг, Өвөр цагаан сайрын ам, Түргэн, Гөрөөст зэрэг байгалийн үзэсгэлэнт уулын хавцлууд бий. Тарвагатайн нуруунаас Сэлэнгэ мөрний томоохон цутгал Идэр гол эх аван урсдаг бөгөөд халуун рашааны III зэрэгт багтах Хожуул, Зарт, Халуун ус, Цэцүүх, Хөнжил зэрэг халуун рашаантай. Химийн найрлагаараа өөр хоорондоо ялгаатай,  дотор эрхтнийг анагаах увьдастай. Мөн галт уулын гаралтай бүлэг жижиг нуурууд элбэг тохиолдоно. Уулын тайгын ширэгт, уулын тайгын цэвдэгт хөрс нилээд өргөн зурвасаар тархсан байдаг.
170 000 га талбайг нь ой мод эзэлдэг. Шинэс зонхилон ургах бөгөөд нутгийн зүүн хэсгээр хуш модтой. Сибирь хундага, ягаан цээнэ, эмийн бамбай, алтанзул зэрэг ховор ургамал ургадаг. Эгц хавцал бүхий газраар намхан бутлаг ургамал ургана. Буга, бор гөрөөс, шилүүс, хүдэр, аргаль янгир, чандага, үнэг, тарвага зурам, үхэр огдой, жирх  тааралдана. Хур сойр, ятуу, адууч чогчоохой, гангар хун, хээрийн галуу, хилэн омруут ахууна зэрэг олон зүйлийн ховор шувуудтай.

http://www.touristinfocenter.mn


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats