Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Тарвагатайн нуруу
2013/07/05
Архангай аймгийн Цахир, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай, Их Уул сумдын нутаг дэвсгэрт оршдог. Хангайн нурууны төв хэсгийн байгалийг онцлогийг төлөөлсөн. Монголын хамгийн том Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарын муж болох бөгөөд эмчилгээний чанартай рашааны нөөц ихтэй тул 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.
дэлгэрэнгүй
Отгонтэнгэр уул
2013/07/05
Отгонтэнгэр уул
Шийдвэрийн дугаар: 1995 оны 110 тоот зарлиг
Ерөнхийлөгчийн нэр: П.Очирбат
Тахилга үйлдсэн он: 1995, 1999, 2003, 2007 он
1992 онд  Отгон, Алдархаан сумын 95510 гa тaлбaйг Улсын бaгa хурлын 11 дүгээр тогтоолоор улсын тусгaй хaмгaaлaлтaнд aвч, 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.
Отгонтэнгэрийн ДЦГ нь Зaвхaн aймгийн төвөөс зүүн тийш 45 км-т нийт 95510 гa тaлбaйг эзлэн оршино. Улaaнбaaтaр хотоос 1000 км aлслaгдсaн. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь далайн төвшнөөс дээш 4021м өндөрт Завхан голын баруун гарын цутгал, Буянт голоос баруун тийш зүүн уртрагын 97033`, хойд өргөргийн 47036`-д оршдог. Уулын оргилын мөнх цастай хэсэг нь далайн төвшнөөс дээш 3752 м-с эхлэн дээшилдэг бөгөөд 13 орчим км ам дөрвөлжин талбай эзэлнэ.дэлгэрэнгүй
Тусгай хамгаалалттай газарууд аймгаар
2013/07/05
Тусгай хамгаалалттай газар нутаг Архангайд 7, Баян-Өлгийд 6, Баянхонгорт 2, Булганд 9, Говь-Алтайд 7, Дорноговьд 3, Дорнод 7, Дундговь 2, Завхан 3, Өвөрхангай 3, Өмнөговь 2, Сүхбаатарт 2, Сэлэнгэд 2, Төв 4, Увс 9, Улаанбаатар 3, Ховд 10, Хөвсгөл 10, Хэнтий аймагт7 байдаг.
дэлгэрэнгүй
Тусгай хамгаалалттай газарууд зориулалтаар
2013/07/05
Тусгай хамгаалалттай газар нутагуудад байгалийн нөөцөд авсан 20, экологийн тэнцвэр хадгалах 10, дархан цаазат 22, дурсгалт 6, түүх соёлын 12, үндэсний цогцолборт 26 газарууд багтдаг.дэлгэрэнгүй
Тусгай хамгаалалттай газарууд нэрийн дарааллаар
2013/07/05
Тусгай хамгаалалттай газар нутагуудад байгалийн нөөцөд авсан 20, экологийн тэнцвэр хадгалах 10, дархан цаазат 22, дурсгалт 6, түүх соёлын 12, үндэсний цогцолборт 26 газарууд багтдаг.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats