Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Уламжлал
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Тэнгэрийн хүүгийн шүлэглэлт өчил
2013/07/04
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би                 
                                    Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?” шүлгээс

Тэнгэр газартаа сүслэн залбирч, байгаль эхдээ хамгийн ойр, энэрэнгүй хандаж, эевэргүү амьдардаг ард түмэн бол Монголчууд юм.
Монголчууд адуу малаа маллан аж төрлөө дэгжээх, жаргал зовлонгоо эдлэх ёсон бүхнээ тэнгэр, лусаас хамааралтайд үздэг. Монгол хүнд тэнгэр унших эрдэм гэж нэгэн гайхам увидас бий. Судар номд ч тэр бүр бичигдээгүй тэнгэр унших эрдмийг Монгол хүн өвөг дээдсээсээ л өвлөн авсан юм. Мөн ч тэгээд заримыг нь тэнгэр өөрөө хэлж өгнө. Тэнгэрийн “хэлийг” хүн бүр өөрийн хирээр л сурсан. “Тэнгэр гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” хэмээн Монголын эзэнт гүрний их хаан Мөнх (1208-1259) нэгэнтээ айлджээ.
Нүүдэлчин малчин ардууд тэнгэрийн эевэргүү жирийн ааш авирыг  танин мэдэж маргааш нөгөөдөр болох салхи шуурга, үер усыг зөгнөн тааж мал сүргээ тэнгэрийн үзэгдлээс аварч чаддаг бол тэнгэрийн  хэлийг төгс мэдэрч, хувь заяаны өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагтай холбон хүмүүн бидэнд хэлж өгдөг хүмүүс бол бөө зайран нар юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Тэнгэрийн араншинг таних То вангийн ухаан
2013/07/04
 нэртэй илтгэлийг доктор Г.Даваахүү 2009 онд “Халхын голын их шүтээн” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавив. Тогтохтөр – зуд болох шинж нь халуун намар цагаас хүйтэн бороо, цас элбэг салхи зүүнтэйгээс болно. Өвөл цас дараа дараагаар их орж, огторгуйд тоонолжлон олон солонго наран мэт гарна. гэсэн бол - намар өвлийн хирд улаан дугаригтай урин салхи баруун хойд зүгээс байх, цас орох нь хойрго байвал өнтэй болохын шинж [1] хэмээн бэлчээрийн мал сүргээ байгаль цаг уурын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж хамгаалахад тэнгэрийн араншинг таних нь чухал гэдгийг бидэнд онцлон айлджээ. Тогтохтөр өөрийн сургаалдаа хавар, намрын улирлыг онцлон заасан нь жил бүрийн гурав, есөн сарын хорьдын үеэр дэлхийн бөмбөрцөгт өдөр шөнийн тэнцэл болдогтой уялдуулан авч үзэж байжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
Хараалыг жигшиж, хариулдаг ёс
2013/07/04
Монголчууд хараалыг жигшин цээрлэдэг.  Хараалыг амьтан хүнээс хүнд тусдаг гэж үздэг. Тогорууны өндгөнд сүүдрээ тусгавааас төмөр дөрөөг сэтэртэл хараадаг гэх буюу байгаль орчныг сүйтгэж, бут хугалваас бүх насаар нь өрөөл татанхай болгодог нь үнэндээ тэнгэрийн хараал гэсгээл юм. Тэгээд аливаа хараалыг хариулах арга засал боловсруулжээ. Хэрэглэж байсан түүхтэй. Үүнийг товчхон тодруулбал:
1.    Бар туулай жилтэй хүмүүнд хүрсэн хараал биед нь нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих зэрэг шинжээр илэрдэг гэдэг. Хариулга нь “ Ум мама адоо садоо ен сухаа” гэж 3 ширхэг шүдэнз тарнидаж үлээгээд мягмар буюу ням гаригийн шөнийн хулгана цагт баруун зүг рүү цувуулан 3 удаа зурж хаядаг./ 23:40 – 01:40 хооронд/

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
То ваг судлал дахь байгаль хамгааллын уламжлалт асуудал
2013/07/04
Эрт цагаас Монголчууд бид газар дэлхийтэй харьцаж, түүний үр шимийг малаараа дамжуулан хүртэж ирсэн билээ. Газар хөндөх, ургамал, амьтныг сүйтгэх явдалтай хийх тэмцэл нь манай ард түмний зан үйлийн бүрэлдэхүүн хэсэг болж байв. Уул овоог тахилаг тайлгатай болгох, удган модыг үл хөндөх нь олон түмний сүсэг бишрэлийн хэрэг мэт боловч угтаа байгаль дэлхийгээ онголон дээдэлсэн явдал байв.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншихдэлгэрэнгүй
То ван ба үндэсний инновацын чиг хандлага
2013/07/04
Эдүгээ дэлхий дахиныг хамран эрчимтэй өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц нь Монгол улсын тухайд То вангийн үеэс эхэлсэн гэх үндэслэлтэй. Хүн байгаль хоёр хүйн холбоотой агаад байгаль дэлхий байнга өөрчлөгдөн, шинэчлэгдэх явцдаа өөрийгөө ариутгаж байдгийн адил хүний нийгэм ч бас хөгжлийн дараачийн шатанд шилжихдээ өөрчлөлт шинэчлэлийн замыг туулдаг жамтай ажгуу. Шинэчлэлийг хөгжлийн ямар ч шатанд улс орны нийгмийн хэмжээнд явуулах нь тийм ч амархан санааны зоргоор хэрэгжих зүйл биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats